“Ухаарч амьдрах хорвоо”, “Насны намар”, “Амьдрал хайр дээр тогтдог” зэрэг уран бүтээлээр ард түмний сэтгэлд хоногшуулж, уянгын дууны хаан суудалд нэрлэгдсэн эрхэм бол МУГЖ, Дуучин Намдагийн Төмөрхуяг юм.
Олноо “солгой” хэмээн алдаршсан тэрээр сайн дуучнаас гадна шаггүй хөгжмийн зохиолч билээ. Наяад олны сүүл үе, ерээд оны эхээр дуунууд нь хит болж бүгдийг байлдан дагуулж байлаа.
Хүн мөнх биш боловч түүний дуу уран бүтээл мөнхөд эгшиглэх учиртай байлаа. Алдарт дуучны амины ганц дүү Намдагийн Нэргүй манай дуранд ийнхүү өртжээ.
Ахын авъяасыг өвлөж, ард олны хүүхэд багачуудыг хүмүүжүүлж яваа тэрээр хөгжмийн багш мэргэжилтэй гэнэ. Ахынхаа уран бүтээлүүдийг залуу дуучдаар дуулуулж, дахин амилуулах, амьд ахуйдаа хийж байсан ажлыг нь үргэлжлүүлэх эрхэм үүргийг хүлээсэн тэрээр “Намдагийн Төмөрхуягийн албан ёсны өв залгамжлагч” юм.