Монголын уран зохиолд цөөхөн эмэгтэй найрагчдын эхний хэдэд өөрийн байр сууриа баттай эзэлсэн зохиолч бол Баатарсүрэнгийн Тогтохсүрэн буюу Шүүдэрцэцэг юм. “Ану хатан”, “Үүлэн хээтэй орчлон”, “Хотулун гүнж” зэрэг киногоороо олны хайр талархлыг хүртсэн тэрээр саяхан 52 насны босгыг давсан.
Эмэгтэйлэг шинж чанар, байнгын дэгжин ганганаараа гайхагддаг түүний өөрчлөлт фэн эмэгтэйчүүдийнх нь сонирхлыг татав. Тэрээр нүүр будалтын гайхамшигийг харуулж 20 нас залуужсан зургаа сошиал хуудсандаа оруулжээ.
Тэрээр өөрийн зурагтаа “17 жил. Наруми намайг нэг удаа хувиргасан юм сан
Нас масаа дарж залуужих гэж оролддоггүй намайг
Наруми нэг удаа нээх залуу болгож будсан нь энэ юм
Өчигдрийн будалт. Гэрэл мэрэл тавьсан мэргэжлийн зураг авалт биш хөөрхий эффект ч үгүй гар утсаар дарсан зургаа асс зурагчны 17 жилийн өмнөх фототой бараг 20 нас залуу явсан үетэйгээ хөрьцуулчлаа шүү.
Гучгараад гунхаж явсан нас мэргэжлийн зурагчны ажил ба 50 гарцан амьтан гар утсаараа дарсан зураг 2 гэсэн үг. Мэргэжлийн хүн будаж намайг арай өөр төрхөөр гаргах гэж оролдсон нь” гэжээ.