Сар шинийн баярт зориулан Монголын үндэсний олон нийтийн телевизээс зохион байгуулсан “Хүрээ донж” цагаан эсгийний ёслолын ажиллагаа, загварын үзүүлбэр энэ сарын 6-нд “UG” паласт зохион байгуулагдлаа. Үндэсний өв соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилготой тус ёслолын ажиллагаанд “Борголжин”, “Урбан”, “Ариунаа Сури”, “Ялгуун”, “БОХО”, “Шилмэл загвар” зэрэг үндэсний 10 гаруй компани ур ухаанаа зориулан бүтээсэн загваруудаа толилуулсан билээ.
Тэгвэл тус шоунд олны танил, урлаг гоёлын салбарын “хүрээ хүүхнүүд” загвар өмсөж сонирхууллаа. Донж маягаараа онцгойрсон тэдний гэрэл зургаас сонирхуулж байна