Сар шинийн баяр гэхээсээ илүүтэй улс төрийн сонгууль ойртож буйтай холбоотойгоор улс төрчид маань өөр өөрсдийн тойрогтоо хаялгаа хаяж эхэлсэн сурагтай.
Тодруулбал, СХД-ээс нэр дэвшиж УИХ-д суусан ч, гишүүний суудлаа хотын даргын сэнтийгээр сольсон Д.Сумъяабазар өөрийн тойргийн ахмадууддаа дээлийн өнгө, эмжээр, бүс тэргүүтэй торго дурдан, цагаан идээ, чихэр боовоор нэр хүндээ өсгөж яваа гэнэ шүү.
Түүний хувьд хэд хоногийн өмнө хагалгаанд орсон, бие муу гэх мэдээллийг сошиал болон хэвлэлээр тарааж өөрөө ийнхүү ар хударгаар нь PR-аа хийж явааг хэн ч санасангүй.
Ямартаа ч, эр бяраа үзүүлэн ухаанаа уралдуулдаг “бөхийн мэх”-ээ ард түмэндээ гаргаж, авхайлжтай нь ахмадуудтайгаа уулзаж яваа сурагтай.

