Өндөр хүмүүс ихэвчлэн сэтгэл хөдлөл багатай, ойлгоц удаан, болхи хөдөлгөөнтэй байх нь элбэг. Харин тэр дундаас МУГТ, сагсчин Ц.Шаравжамц багагүй романтик эр гэнэ шүү.
Эхнэртэйгээ ханилаад 19 жил болж байгаа ч, сав л хийвэл түүндээ зориулж шүлэг дуу зориулж, дуртай хоолыг нь бэлдээд хүлээж суудаг халамжтай нөхөр. Телевизийн ярилцлагад орохдоо “Эхнэртэйгээ учирсандаа хамгийн их баярдаг” хэмээн хариулж байсан удаатай.
Түүний гэргийг П.Эрдэнэбулган гэдэг. Оюутан байхдаа сагс, волейболын тамирчин явсан эмэгтэй. Одоо МУИС-д багшладаг бөгөөд хоёр хүүгээ мөн л багаас нь сагсаар хичээлүүлж, Ш.Мөнхийн-Од, Ш.Энхийн-Од гэдэг хоёр хүү нь сагсан бөмбөгийн ертөнцөд шуугиан тарьж яваа юм.

