Амьдралыг харах нүдгүй ч аялгуу эгшигээр ард түмнээ хөглөж яваа дуучин бол Ч.Амаржаргал юм. “Үггүй хайр”, “Амин нүдэн”, “Нартад ганцхан ээж” дуугаараа олон түмний хайр талархлыг хүлээсэн тэрээр дуучнаас гадна хөгжмийн зохиолч билээ.
Урлагаас амьдралын ханиа сонгож хамтран дуулах болсон тэрээр “Мартын-8”-нд зориулж “Нартад ганцхан ээж” тоглолтоо 03-р сарын 02-нд UB Palace-д өргөн барихаар болжээ.
Тэрээр өөрийн том охинтойгоо хамтран тоглолтын ажлаа эмхлүүлж яваа сурагтай.