Ардын уран зохиолч Т.Галсан гуайн 125 дахь номоо гаргажээ. Уг ном нь
“Орчуулагчийн зовлон жаргал” нэртэй мэндэлжээ. Номын нээлт Үндэсний төв номын санд болж өнгөрлөө.
“Орчуулагчийн зовлон жаргал”-д 19 орчуулагчтай хийсэн ярилцлага оржээ. “Салахын аргагүй, шимтэй сайхан байж таарна, тас тэврээд авна даа.” хэмээн үзэг нэг нөхөд нь үнэлэв.
Соёлын жинчин болсон орчуулагчдын зовлон, жаргалыг дэлгэн ботилсон нь залуу үеийн орчуулагч нарт нэн сургамжтайг онцолж байлаа. Энэхүү номыг Монголын орчуулагчдын эвлэлээс эрхлэн гаргаж байна.