Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

    07/15/2026

    Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

    07/14/2026

    АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

    07/13/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Экстремист үйл ажиллагаа явуулсан хэмээн шийтгүүлсэн хүмүүст оноосон ялыг хэвээр нь үлдээлээ
Папарацци

Экстремист үйл ажиллагаа явуулсан хэмээн шийтгүүлсэн хүмүүст оноосон ялыг хэвээр нь үлдээлээ

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ02/10/2023Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголд экстремист үйл ажиллагаа явуулахаар бэлтгэж байсан хэрэгт холбогдсон Г.Болдбаатар, М.Чинтэнгэр, М.Өнөржаргал, Г.Нэргүй, С.Баатар нар болон тэдний өмгөөлөгчид гомдол гаргасныг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэлэлцлээ.
Экстремист үйл ажиллагаа явуулахаар багагүй хугацаанд бэлтгэж, төлөвлөж байсан хэмээн тэднийг 2022 оны дөрөвдүгээр сард саатуулж, орон гэр, тээврийн хэрэгсэл, ажлын байранд хийсэн нэгжлэгээр 12 буу, 861 сум болон тэсэрч дэлбэрэх хэрэгслээр зогсохгүй, зэвсэглэн улсын онц чухал объектуудыг хяналтад авахаар төлөвлөсөн гар бичмэл зэргийг хурааж авсан байдаг. Мөн нэр бүхий улстөрч, төрийн албан хаагчийн аминд халдахаар төлөвлөж байсан нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тодорхой болсон гэсэн мэдээллийг ТЕГ-аас хэвлэлийн бага хурал хийхдээ өгч байсан билээ. НПГ-аас Г.Болдбаатар, М.Өнөржаргал, Г.Нэргүй, М.Чинтэнгэр, С.Баатар нарт Эрүүгийн хуулийн 19.8-1 дэх хэсгийн “Үндсэн хуульт тогтолцоо, төрийн байгууламжийг хууль бусаар, хүч хэрэглэн өөрчлөх, устгах зорилгоор улс төр, шашны үйл ажиллагаа явуулсан, энэхүү үйл ажиллагаа явуулахаар тодорхой бүлэг байгуулсан, бусдыг элсүүлсэн”, 20.4-1-ийн “Байлдааны, хууль сахиулах зориулалттай галт зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис, дэлбэлэгч төхөөрөмжийг хууль бусаар олж авсан, тээвэрлэсэн, хадгалсан”, Г.Болдбаатарт дээрх хоёроос гадна бусдын амийг хөнөөхийг завдсан хэмээн мөн хуулийн 10.1-1 дэх хэсэгт заасан үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн юм.

Г.Болдбаатар нь 2022 оны хоёрдугаар сарын 19-нд Хан-Уул дүүргийн нутагт иргэн Л-ийг буудаж шархдуулсан байдаг.

Уг хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн арваннэгдүгээр сард хэлэлцэж, С.Баатарыг байлдааны галт зэвсэг хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэл байхгүй хэмээн дүгнэж цагаатгасан. М.Өнөржаргалыг Эрүүгийн хуулийн 20.4-1 дэх хэсэгт заасан “байлдааны гал зэвсэг хууль бусаар хадгалсан” гэм буруутайд тооцож, нэг жил зургаан сарын хугацаанд Говь-Алтай аймгаас, М.Чинтэнгэрийг экстремист үйл ажиллагаа явуулахаар бэлтгэсэн гэм буруутай гэж дүгнэн Хан-Уул дүүргийн нутгаас хоёр жилийн хугацаанд гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял оноосон юм. Г.Нэргүйг экстремист үйл ажиллагаа явуулахаар бэлтгэсэн гэм буруутай үйлдэлд нь гурав, байлдааны галт зэвсэг хадгалсан хэрэгт нь хоёр жил хорих ял шийтгэж биечлэн эдлэх ялыг таван жил байхаар тогтоосон. Г.Болдбаатарыг экстремист үйл ажиллагаа явуулахаар бэлтгэсэн үйлдэлд нь гурав, хүний амь хөнөөхийг завдсан хэрэгт нь зургаан жил хорих ял оноож, хаалттай хорих ангид нийт есөн жил ял эдлүүлэхээр болсон талаар бид цаг тухайд нь мэдээлсэн. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд бага зэрэг өөрчлөлт оруулсан ч оноосон ялыг нь хэвээр үлдээжээ.

Мөн тус шүүх өмгөөлөгч Б.Баасанцогт, шүүгч Д.Энхцэцэг, Б.Мөнхбаяр нар болон тэдний өмгөөлөгчдийн гаргасан гомдлыг үндэслэн хэлэлцээд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тогтоолыг хэвээр үлдээв. Анхан шатны шүүхээс Б.Баасанцогтыг бусдад хахууль өгсөн, биеэ үнэлэхийг зохион байгуулсан гэм буруутайд тооцож дөрвөн жил дөрвөн сар хорих, хоёр шүүгчид 7.5 сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн билээ. Харин “Улаанбаатар импэкс” ХХК, түүний төлөөлөгч И.Галбуянг цагаатгасан юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

07/15/2026

Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

07/14/2026

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

07/15/2026

Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

07/14/2026

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

“Мөнхөд орших Монгол наадам” үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн нээлт боллоо

07/11/2026

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

07/11/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.