Нийтийн дууны сайхан бүсгүйчүүдийн нэг бол Д.Бурмаа. Өдгөө 40 насны босго алхаж яваа тэрбээр эрүүл мэндийн асуудалтай болсноо зарлаж “Түнхний үе асуудалтай болоод 3 сар өвдөж доголж байна.
Надад сайн эмчилгээ эмчлэх аргуудаасаа хуваалцаж тус болооч” хэмээн чин сэтгэлээсээ хүсчээ.
Дуучин бүсгүйн хувьд уг асуудлаасаа болоод багагүй сэтгэл хямралд ороод байгаа гэнэ.
Ямартаа ч, Увс нутгаас гаралтай уран бүтээлчдээ энхийг ерөөе.