“Universe Best of Songs” наадмын шилдэг оролцогчдын нэг болж дуучины гараагаа эхэлсэн дуучин бол Т.Цогсогмаа юм. Тэрээр өөрийн бие уран бүтээлийг эхлүүлж Дуучин Б.Билгүүнтэй хамтран “Дэмбээ” нэртэй уран бүтээл хийсэн нь олны талархлыг хүлээсэн.
Нэг хэсэг Э.Мөнгөнцэцэг, Х.Авирмэд нартай хамтран дуучин Т.Дэлгэрмөрөнгөөр продюссерлуулж явсан тэрээр өөрийн бие даасан анхны “Хайр хүсэл” тоглолтоо өргөн барьсан.
Дуучины карьераа өсгөж яваа тэрээр “модел”-оор ажиллаж эхэлснээ зарлан посторын зургуудаа сошиалд дэлгэв. Тэрээр эмэгтэй хүнд заавал байх ёстой гоёл, чимэглэлийн чулуу гэгддэг “сувд-ыг рекламджээ. Мөн сувдан ээмэг, зүүлтээ таваганд дээр тавьж сэрээдэн идэж байгаа зураг нь олны шүүмжлэлийг хүлээв.