Сүсэгтэн олноосоо “лусын гүнж” тодотгол авсан үзмэр Л.Нямаа өдгөө 40 насны босго алхсан ч, үе тэнгийнхнээсээ гадаад төрх, гоо үзэсгэлэн, стиль имиджээрээ онцгойрдог. Бага залуугаасаа европт өсч өндийсөн нь түүнийг энэ имиджээ олоход нөлөөлсөн гэхэд хилсдэхгүй. Мөн гэр бүлийн хүн нь Монголын анхны хип хоп артистуулын нэг “Эрх чөлөө” хамтлагийн ахлагч Баярхүү гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй.
Эхнэрийнхээ түшиг тулгуур, ноён нуруу болж ирсэн энэ эр мөн л эхнэрээсээ дутахааргүй стиллэг нэгэн.
Хосуудын хувьд хамтын амьдралаа эхлүүлээд 20 орчим жилийн нүүр үзэж буй бөгөөд хэн хэнийгээ маш сайн ойлгодог, мэдэрдэг гэдгийг нь ойр дотныхон нь хэлдэг.
Түүний хань HIP HOP AWARDS 2023 шагнал гардуулах үеэр ил гарсан юм.
Ямартаа ч, энэ цагийн онцгой үзмэрч, засалчдын нэг Нямаагийн гэр бүлийн гэрэл зургуудаас сонирхуулъя.