Далайн түвшнээс дээш 8000 метрээс дээш өндөртэй, дэлхийн 14 оргилын зургаад нь монгол уулчид амжилттай авирч Монгол Улсынхаа Төрийн далбаагаа мандуулаад байгаа билээ.
“Everst team-2023 mongolia” төслийн хүрээд 9 уулчин дэлхийн зулай гэгддэг Эверестийн оргилд гарахаар өнгөрсөн 12-р сараар бэлтгэлдээ гарсан байна. Уулчид долоо хоногийн 2-3 өдөр зааланд, 1-2 өдөр ууланд бэлтгэл хийж байгаа аж. Тэд 3 дугаар сарын сүүлчээр Эверестийг зорих юм байна.
Эдгээр оргилд Монгол Улсынхаа төрийн далбааг мандуулснаар хүүхэд залуус, хойч үедээ эх орноо хайрлах, бахархах омогшлыг төрүүлж, уулын спортыг олон нийтэд таниулах, нийгэмд эерэг нөлөөллийг бий болгож түгээх, Монголын уулын спортын түүхэнд шинэ хуудсыг нэмэх юм.