“Болор цом-37” яруу найргийн наадам тэргүүн байрны эзэн, яруу найрагч Б.Жамбалдоржийг энэ удаагийн папараци дурандаа онцолж байна.
Өөрийн шүлэгтээ учирсан тохиол, тавилангаа тусгадаг тэрбээр Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумынх. Өдгөө 30 насны босго хол алхаагүй тэрбээр ээжийгээ алдсан тэртээх он жилүүдээс хойш эргэлт буцалтгүй шүлэгч, найрагч болсон гэдэг.
Яруу найрагт “дурлахаасаа” өмнө тэрбээр щ бурхны зураг, монгол зураг зурдаг байжээ. Гэвч түүнийг зургаас илүү өөртөө татсан зүйл яруу найраг байсан гэнэ билээ.