Хошин урлагийн “Мөрөөдлийн театр” хэсэг хугацаанд завсарласны дараа шинэ уран бүтээлдээ эргэн орсон.
Тэртээх 2005 онд Улсын драмын эрдмийн театрын тайзнаа Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатарын найруулгаар “Шөнө амталсан нулимс” жүжиг нээлтээ хийж, үзэгчдийн зүрх сэтгэлд хоногшин үлдсэн билээ.
Энэхүү уран бүтээлийг 2023 онд Соёлын гавьяат зүттгэлтэн, нэрт сэтгүүлч, зохиолч Ц.Балдорж агсны 70 насны ойд зориулан “Мөрөөдлийн театр”-ын уран бүтээлчид албан ёсны онцгой эрхтэйгээр эх зохиол буюу “Шөнө буусан аадар” нэрээр нь шинэчилсэн найруулгаар үзэгчдийн хүртээл болгоход бэлэн болжээ.
Тоглолтын тасалбар худалдаанд гарсан ба 03-р сарын 01-ээс Соёлын төв өргөөнд тоглогдох аж.


