Гэрэл цацруулсан инээмсэглэлээр өөрийгөө чимсэн энэ цоглог бүсгүйг Баасанжавын Энхгэрэл гэдгийг та бүхэн андахгүй.
Цэнхэр дэлгэцээр үзэгч түмэнтэйгээ уулздаг чадварлаг нэвтрүүлэгч бүсгүй. Бурхан түүнд олон авъяасыг харамгүй заяажээ.
Нэвтрүүлэгчээс гадна сэтгүүлч. жүжигчин, дуу оруулагчаар ажиллаж сэтгэлд хоногшсон кинонуудыг амилуулсан байдаг. Тэрээр ажлын гараагаа монголын ууган телевизүүдийн нэг болох “UBS”-ээс эхлэж байжээ.