Модоо барьсан гуйлгачин гэдэг хэлц үг монгол хэлэнд буй. Гэвч уг хэллэг билэгдэлээ дээдэлдэг монголчуудын сар шинийн баяраар “мода” болно гэж хэн ч төсөөлж байсангүй.
Тэгвэл модон эдлэлээр сийлбэр, бүтээгдэхүүн хийдэг нэгэн газар модон хэвийн боов хийж худалдаанд гаргажээ. Санасныг бодоход тус хэвийн боовны борлуулалт нэлээд сайн байгаа гэнэ шүү. Ихэнх иргэд жил бүр 150 мянгаас дээш төгрөгөөр хэвийн боов худалдан авдаг. Тэгвэл тус хэвийн боовыг нэг удаад худалдаж аваад, жил бүр хэрэглэх боломжтой талаар үйлдвэрлэгчид хэлж байгаа аж.
Ямартаа ч, билэгдэлээ дээдэлдэг монголчууд модоор хийсэн хэвийн боовтой цагаалж, эхэллээ.
1 сэтгэгдэл
Энэ чинь одоо яасан хэцүү юм бэ Малаа маллаж байсан бол аарцаар ааруул бэлтгээд таваг тавьдаг байх даа