Хөгжлийн банкны хэргийн оролцогчдоос прокуророос татгалзах санал гаргажээ
“Улаанбаатар” чуулгын байранд болж буй Хөгжлийн банкны эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг энэ цаг мөчид хаалттай горимоор үргэлжилж байна.
Учир нь, “Хөгжлийн банк”-ны дарга асан Б.Батбаярын өмгөөлөгч П.Одонтунгалаг болон хуралд оролцогч нийт прокуроруудын зүгээс нууцад хамааралтай материалуудыг хэлэлцэх учир урьдчилсан хэлэлцүүлгийг хаалттай явуулах хүсэлт гаргасныг шүүгчид хүлээн авсан юм.
Тэгвэл Хөгжлийн банкны хэргийн оролцогчдоос прокуророос татгалзах санал гаргасан учир хэлэлцүүлгийг хаалттай горимд шилжүүлэв.
Энэхүү урьдчилсан хэлэлцүүлэгт прокурор 6, яллагдагч 58, Иргэний хариуцагч 4, өмгөөлөгч 15, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч 14 нийт 98 оролцогч оролцож байна. Шүүх хуралдагч оролцогч 6 прокуророос татгалзах санал гаргасан тул хэлэлцүүлгийг түр завсарлуулав.
Хэрвээ прокуророос татгалзах саналыг шүүх хүлээн авбал, өнөөдрийн урьдчилсан хэлэлцүүлэг хойшлох юм. Харин шүүх хэлэлцүүлэгт оролцогчдын хүсэлтийг хүлээн авахгүй бол урьдчилсан хэлэлцүүлэг үргэлжилнэ.