Монголын утга зохиолд өөрийн гэсэн байр сууриа эзэлсэн эрхэм найрагч бол Базарсадын Баттулга юм.
Түүнийг яруу найрагчид “шар Тулгаа” хэмээн хочилдог. Гэхдээ уншигчид маань түүнийг “Гэгээн хэсүүлчин” хочоор нь андахгүй байх.
Монгол хэл, уран зохиолын багш мэргэжилтэй тэрээр Завхан аймгийн Их-Уул сумын харьяат юм.
“Болор цом-21” наадмаас хойш оролцож найман удаа тусгай байр эзэлсэн түүний тухай МУСГЗ, Эрдэмтэн зохиолч Ү.Хүрэлбаатар “Болор цомд борог өвсний шүлэг хэзээ түрүүлэх вэ” шүүмж бичиж байлаа. Олны хайр талархлыг хүртсэн тэрээр тууштай байж шүлгээ бичиж “Мөнгөн шөнөөр” шүлгээрээ Болор цом 36” наадмын цомын эзэн болсон юм.