Дижитал хамтлагийн дуучин Эрдэнэбилэг буюу Эрка сүүлийн жилүүдэд соло уран бүтээл хийж, энд тэндэхийн тоглолтод харагдах болсон.
Тэгвэл тэрбээр өнгөрсөн амралтын өдөр яруу найргийн Poetry Night цэнгүүний тайзнаа дуулсангүй. Зөвхөн шүлэглэж байгаад гарсан юм.
Дуучин залуу зөвхөн дуулдаггүй, яруу найраг, үг өгүүллэгийн уран тансаг ярууд татагддаг гэдгээ тэрбээр өөрийн биеэр баталж байсныг онцлох нь зүйтэй.