Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхэд ирүүлсэн 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох ‘Хөгжлийн банк’-ны гэх эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаан өчигдөр буюу хоёрдугаар сарын 15-ны өдөр10:00 цагт Улаанбаатар театрын байранд эхэлсэн. Шүүх хуралдааныг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж байгаа юм. Өчигдөр /2023.02.15/ 10:00 цагт эхэлсэн шүүх хурал 21:30 цаг хүртэл үргэлжилж улмаар өнөөдөр өглөө 08:30 цагт эхлэх болсон.
Гэвч өлөө 08:30 цагт эхлэх байсан шүүх хурал, яллагдагч болон тэдний өмгөөлөгчид цагтаа ирээгүйн улмаас нэг цаг хоцорч эхэлсэн.
Шүүх болон цагдаагийн алба хаагчид цагаасаа өмнө ирж бэлэн байсан бол прокурорууд тень тэвэрсээр таван минут хоцорч ирсэн юм.
Хаалттай урьдчилсан хэлэлцүүлгийг нээлттэй явуулах хүсэлтийг Хөгжлийн банкны өмгөөлөгч П.Эрхэмбаяр, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбат нар гаргасан гаргасан. Тэдний хүсэлтэд “… хувийн мэдээлэлтэй нууцтай хэсгийг хаалттай байлгаад бусад хэсгийг нээлттэй явуулах” тухай дурьдсан болохыг эх сурвалж мэдээллээ.
Одоогоор урьдчилсан хэлэлцүүлэгт шүүгдэгч нар өөрсдөө хүсэлтээ хэлж байна.
Шүүх хурлын үйл явцын талаар бид шуурхай мэдээлэх болно.