Өнөөдөр рок попынхоны хувьд баярын өдөр бололтой. Харанга хамтлагийн дуучин, МУУГЗ Ц.Чулуунбатын нарт хорвоод мэндэлсэн өдөр тохиож байгаа бол түүнтэй дашлуулан хөгжмийн зохиолч, гитарчин Өөжгий буюу Д.Өлзий-Оршихийн төрсөн өдөр болж байна.
Монголын урдаа барьдаг гитарчдын тэргүүн эгнээнд зогсдог тэрээр төрсөн өдрөө нээх тэмдэглэдэггүй гэнэ. “Хайрын бурхан”, “Эрчүүд”, “Хайрласан сэтгэл” зэрэг олон хит дууны эзэн Д.Өлзий-Орших таньд төрсөн өдрийн мэнд хүргэе.