ХЦДБЧ-ын ерөнхий найруулагч, Соёлын тэргүүний ажилтан У.Пүрэвсүрэн гэвэл тэр бүр хүмүүс мэдэхгүй. Харин “Цэнхэр тэнгэрийн орон” дууны зохиогч гэвэл “Аан нөгөө гоё шүлэг уншдаг ах” гэж дуу хоолой нь чихэнд сонсогдож, дүр төрх нь нүдэнд үзэгдэнэ.
Тэрээр ихэнх уран бүтээлээ эх орны сэдэвтэй туурвисан байдаг. “…Миний уран бүтээлээр хилчид омогшиж байх агшнаас дараагийн торгон мэдрэмж хөвөрч, дараагийн уран бүтээлээ хийх эрэл хайгуул учгийг олж авдаг” гэж нэгэн ярилцлагандаа дурьдсан байдаг.
Айлын отгон хүү ба түүний аав жинчин хүн байжээ. Их урлагт өөрийн гэсэн байр суурийг эзлэж, эр цэргүүдэд уран бүтээлээрээ омогшил өгч яваа эрхэм уран бүтээлч манай дуранд ийнхүү буужээ.