Увс нутгийн уран бүтээлчдийг нэгээр нэмж нийтийн дуучдын эгнээнд элссэн уран бүтээлч бол Б.Октябрь юм. Залуу уран бүтээлч тэрээр Дуучин Б.Чанцалдулам, Э.Төрмандах нарын СУИС-ын нэг ангид сурч байжээ.
“Ааваа дурсана”, “Намрын дурсамж”, “Бэр цэцэг”, “Чи бидэн хоёр” зэрэг дуунуудыг олон түмэндээ хүргэсэн тэрээр Poetry night яруу найргийн үдэшлэгийг сонирхон яваа нь манай дуранд буужээ.



