Бүсгүйчүүд тэр тусмаа гуч хүрсэн бүсгүйчүүдийн сүлд дуу болсон “Гурван бүдүүн” хамтлагийн дуулсан дууны шүлгийг ямар яруу найрагч бичсэн бол гэж та бодож үзсэн үү?
“Гурван бүдүүн” хамтлагийн дуучин А.Мөнгөншагай агсан хөгжмийг зохиож, шүлгийг
МЗЭ-ийн гишүүн, Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч, МУСТА Ядамсүрэнгийн Отгонбаяр бичжээ.
Сэтгүүлч, зураглаач мэргэжилтэй ч урлаг уран сайханруу урвасан тэрээр бүсгүйчүүдийг магтан дуулсан “Дэрвэгэр сормуус”, “Солонгон аашт бүсгүй”, “Эхнэрийн чинь зөв” зэрэг дуунуудыг бүтээжээ.
Тэрээр саяхан дууны шүлгээс бүтсэн “Үл таних бүсгүй”, 108 шүлгээс бүтсэн яруу найргийн түүвэр “Нам гүм” хос номын нээлтээ хийсэн билээ.