Монголын телевизийн урлагт царай зүс, дуу хоолой, авьяас билгээрээ өнөөг хүртэл үлгэр жишээ яваа нэвтрүүлэгч бүсгүй бол Гомбожавын Оюунцэцэг юм.
Түүнийг харахад UBS телевиз санаанд бууна. UBS телевиз гэхээр та бидэнд хамгийн түрүүнд CITY NEWS мэдээллийн хөтөлбөрийн нэвтрүүлэгч Г.Оюунцэцэг санаанд буудаг гэхэд хилсдэхгүй.
Нэвтрүүлэгч төдийгүй дуу оруулагч тэрээр өнөөдөр “Монгол улсын соёлын гавъяат зүтгэлтэн” цол тэмдэгээр шагнагджээ.

