Монголын хөгжмийн салбарын ноён оргилын нэг Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт, Хөгжмийн зохиолч, СУИС-ийн тэргүүлэх профессор, Нацагийн Жанцанноров Шинжлэх ухааны докторын зэрэг хамгааллаа.
Тэрбээр “Монголын орчин цагийн хөгжмийн онолын үндсэн асуудлууд” сэдвээр Урлаг судлалын шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг хамгаалсан байна.