Монголын үндэсний телевизэд насаараа ажиллаж намуухан яриа, хичээнгүй хөдөлмөрч зангаараа олны хайр талархлыг хүртсэн эрхэм бол МУСГЗ Г.Золжаргал билээ. Түүний аав Ч.Гомбо бол Монголын баримтат киноны бурхдын нэг.
Сэтгүүлч мэргэжилтэй тэрээр орос, герман хэлнээс “Нисдэг Честмир”, “Арабелла”, “Архив” зэрэг чех, орос 30 гаруй кино орчуулжээ.
Түүний аав киноны хүн, харин Г.Золжаргал телевизийнх, түүний хүү баримтат киноны уран бүтээлч ажээ. Энэ мэргэжлийг эднийхэн 3 дахь үедээ залгамжилж яваа гэнэ.
МҮОНТ-д сэтгүүлчээс эхлээд редакторын албыг олон жил хашиж, тус байгууллагаар нүүр бардам овоглодог цөөхөн уран бүтээлчийн нэг.
Сэтгүүлч Г. Золжаргал 2007 онд Монгол Улсын Соёлын Гавъяат зүтгэлтэн цолоор шагнагдсан бөгөөд МҮОНТ-д ажиллах хугацаанд 2050 орчим нэвтрүүлэг, 50 гаруй баримтат кино бүтээсэн уран бүтээлч юм.