Төрийн хошоо шагналт, Ардын жүжигчин, Зууны манлай хөгжмийн зохиолч Л.Мөрдоржийн нэрэмжит Цэргийн гавьяаны одонт, БЦДБЧ-ын гоцлол дуучин, хөтлөгч СТА Г.Батсүх “Алтан гадас” одонгоор энгэрээ мялаалаа.
Цэрэг эх орны сэдэвтэй дуу голчлон дуулдаг тэрээр дуучнаас гадна мэргэжлийн хөтлөгч гэдгээр нь хүмүүс сайн мэднэ.
Сар шинийн босгон дээр төрийн дээд одон медалиар энгэрээ мялаасан эрхэм уран бүтээлчид баяр хүргэе.