LМонголын дууны ертөнцөд “Бодлын цагаан хун” дуугаараа нэрлэгдэж хүндлэгддэг эрхэм уран бүтээлч бол Ардын жүжигчин Аюурзаны Долгор юм. Тэрээр 1991 онд “Морин хуур” наадамд “Бодлын цагаан хун” дуугаа дуулж байжээ.
Эрээнтэй бараантай амьдралын нугачааг хамтдаа туулах хайрын эзнээрээ хурандаа Д.Сайнцогийг сонгосон тэд өдгөө үлгэр жишээ гэр бүлийн тоонд зүй ёсоор орно.
Монголоос сансарт нисэхээр бэлтгэгдэж байсан дөрвөн хүний нэг байсан тэрээр Дорнод аймгийн уугуул бөгөөд нутгийн зөвлөлийн даргыг ч хийж явжээ.