Монгол угсаатны олон овог аймгийн дотроос хэзээний ажилсаг, сэргэлэн, авхаалж самбаагаара онцгойрдог түмэн бол Буриад түмэн юм. Буриад түмний төдийгүй Монгол түмний бахархалт хөвүүн бол Алдарт дуучин, Монгол, Буриадын Ардын жүжигчин Дэмбэрэлийн Жаргалсайхан юм.
Жүжигчин, дуучин тэрээр 1961-1966 онд Болгар улсын Софи хотын ХДС-ийг дуурийн дуулаачийн мэргэжлээр төгсч 1956-1959 онд Дорнод аймгийн ХДТ, 1959-1961 онд УХДТ-т дуучин, 1966-1990 онд УДБЭТ-т гоцлол дуучнаар ажилласан байна. Мөн 1987-1990 онд МУАХ-ны даргаар ажиллажээ. 1957 онд болсон ДЗО-ны зургадугаар их наадамд ардын дууны төрлөөр хүрэл медаль хүртэж,1959 онд Австрийн Вена хотноо болсон ДЗО-ы долдугаар их наадам, 1962 онд Финландын Хельсинк хотноо болсон ДЗО-ы наймдугаар их наадам, 1968 онд Болгарын Софи хотноо болсон ДЗО-ы есдүгээр их наадамд амжилттай оролцож байжээ.
Буй бие нь бурханы орноо заларсан ч түүний авъяасыг хүү Ж.Чингис өвлөж, гэргий нь үйл хэргийг нь үргэлжлүүлж явна.