Монголын нэрт хөгжмийн зохиолч, найрал дууны удирдаач Гончигдамбын Дарамзагд гэж эрхмийг Монголын ард түмэн андахгүй ээ.
“Өргөн Сэлэнгэ”, “Чи минь битгий мартаарай”, “Тогтохоо болилоо би”, “Орчлонд би азтай төржээ”, “Эмчийн алдар” зэрэг алдарт уран бүтээлүүд бол түүний уран бүтээл юм.

Эрхэм уран бүтээлчийн үргэлжлэл бол түүний охин Соёл судлалын доктор Д.Оюун юм. Аавын их үйлсийг үргэлжлүүлэх, хайрлан хамгаалах, түгээн дэлгэрүүлэх ажлыг үргэлжлүүлж буй түүний нөхөр нь Соёл-Эрдэнэ хамтлагаар овоглогддог Б.Наранбаатар юм.
Урлагийн гэр бүлээс төрсөн урлагийн гэр бүлийн үргэлжлэл болж түүний үр хүүхдүүд ч их урлагт зүтгэж явна.

