Рок попын урлагт өөрийн дуу хоолой, гал цогоороо байлдан дагуулдаг хатагтай бол дуучин Т.Ариунаа.
Өдгөө 56 настай тэрбээр сошиалд идэвхитэй байх болсон.
Тэгвэл өөрийн цахим хуудаснаа залууст хандсан өчлөө хуваалцжээ.
Тэрбээр “Өөрөө хохирсон ч амласандаа хүрнэ гэдэг төлөвшил. Эргүүлээд хайрлахгүй ч хайрласаар байна гэдэг жинхэнэ хайр. Хэн ч туслахгүй үед ч гомдохгүйгээр урагшлана гэдэг хатуужил. Муу хэлүүлж байсан ч гялалзана гэдэг бахархал. Ядарч байсан ч инээмсэглэн бусдыг сонсоно гэдэг аугаа хүндлэл. Өөрт байхгүй ч бусдад туслахын төлөө бусдаас гуйна гэдэг өгөөмөр сэтгэл. Хүндлэгдэх бүр даруухан амьдарна гэдэг зөв сэтгэл. Мэдэхгүй юмаа бусдаас асууна гэдэг даруу зан. Үргэлж суралцаж өөрийгөө сайжруулна гэдэг үргэлж залуугаараа байхын нууц” гэжээ.