Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

    07/15/2026

    Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

    07/14/2026

    АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

    07/13/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»УИХ-ын гишүүн Б.Энх-Амгаланг “Страто” ХХК-д давуу байдал олгосон хэмээн яллагдагчаар татжээ
Папарацци

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгаланг “Страто” ХХК-д давуу байдал олгосон хэмээн яллагдагчаар татжээ

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ02/20/2023Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Нүүрсний” гэх хэргийг шалгах ажлын хэсгийнхэн Говь-Алтай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, “Мишээл групп”, “Их Монгол Алтай групп” ХХК-ийн эзэн Б.Энх-Амгаланг яллагдагчаар нэмж татлаа.

Ингэснээр АН-аас А.Адъяасүрэн, Д.Бат-Эрдэнэ, МАН-аас Т.Аюурсайхан, Ж.Мөнхбат, Б.Энх-Амгалан гэсэн улс төрд нөлөө бүхий таван хүнийг яллагдагчаар тооцоод байгаа юм. Харин Зам, тээврийн хөгжлийн сайдын албан тушаал хашиж байсан Д.Ганбат дээр нэмж, Б.Энх-Амгаланг эрх мэдэл, албан тушаалаа урвуулж бусдад давуу байдал олгосон гэж буруутгаж буй аж. Бидний авсан мэдээллээр Б.Энх-Амгалан сайд байхдаа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга зэрэг улс төрд нөлөө бүхий албан тушаал хашиж байсан З.Энхболдтой хамаатай гэгддэг “Страто” ХХК-д давуу байдал бий болгосон юм байна. Тодруулбал, “Страто” ХХК нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дахь “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн коксжих нүүрсний ордоос Говьсүмбэр аймагт байрлах баяжуулах үйлдвэр лүү нүүрс тээвэрлэх зорилгоор туслан гүйцэтгэгч “Илч майн” ХХК-иар сайжруулсан шороон зам тавих үед Б.Энх-Амгалан сайдын суудалд сууж байсан юм. Энэ үедээ түгээмэл тархацтай ашигт малтмал буюу хайрга, дайрга, шороо ашиглах зөвшөөрөл авахад нь эрх мэдлээ ашиглан нөлөөлсөн хэрэгт холбогдсон гэнэ. Харин УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэнг “Нүүрсний” гэх хэрэгт холбоогүй гэж үзэн хэрэг бүртгэлтийн хэргийг хаажээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

07/15/2026

Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

07/14/2026

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

07/15/2026

Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

07/14/2026

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

“Мөнхөд орших Монгол наадам” үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн нээлт боллоо

07/11/2026

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

07/11/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.