Монголын үндэсний хийц загвартай дээл хувцсаар гоёж, үс зүсээ багахан анхаарах болсон уртын дуучин Г.Эрдэнэчимэг мисс явсан удаатай.
Тэрбээр “Таминээ” дуугаараа тэсрэлт хийж 21 аймгаа аялан тоглосон тэрээр Төрийн дээд одон медаль “Алтан гадас“ одонгоор энгэрээ мялаасан.
Эр нөхрөөсөө өрх тусгаарласан нь түүний амжилтын эхлэл гэлтэй энэ жил түүний хувьд амжилтаар дүүрэн байлаа. Уртын дуу, орчин үеийн дуу хөгжмийн донжыг тааруулж яваа тэрээр хэд хэдэн байгууллагын рекламанд тоглож “рекламын зах зээл”-рүү урвав.
Олон дагагч, олны хүрээлэлтэй гоо бүсгүйчүүд аль нэг газрын барааг рекламдах нь байх л асуудал хойно доо.