Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх туулай жилийн Цагаан сарын баярыг тохиолдуулан өнгөрсөн өдрүүдэд шагналын хур буулгав. Энэ үеэр Ерөнхийлөгч өөрийгөө брэндээр гоёдоггүй энгийн нэгэн болохоо илчилсэн байна.
Тодруулбал, түүний өмссөн малгай 3,4-р хорооллын задгай худалдааны цэгүүдэд 60 мянган төгрөгийн ханштай байсныг онцлох нь зүйтэй.
Худалдаачид “Хүрэлсүхийн малгай” хэмээн борлуулж байсан бөгөөд нэлээд эрэлттэй бараануудын нэг байсан юм.
Харин тэрбээр малгайнаасаа илүү дээл бүсийг чухалчилж үздэг бололтой. Монгол Төрийн зурагтай 60 мянган төгрөгийн ханштай саарал малгай, хар хөх өнгийн цулгуй даавуун дээл, мөнгөн тоногтой уулыг бэлэгдсэн хөх өнгийн бүс, дугуй (битүү) хээтэй монгол гутал зэрэг нь эрхэм Ерөнхийлөгчид зохисон гэж ванлий.