Монголын уламжлалт Сар шинийн баярын өдрүүд үргэлжилж байгаатай холбоотойгоор томоохон зах худалдааны төвүүдийн ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт ороод байгаа билээ.
Доорх нэр бүхий худалдааны төв, томоохон захууд өнөөдөр буюу шинийн 4-ний өдрөөс хэвийн цагийн хуваарийн дагуу ажиллаж эхэлсэн бол зарим нь ирэх долоо хоногийн даваа гарагаас цагийн хуваарийн дагуу ажиллаж эхэлнэ.
Энэ хугацаанд томоохон сүлжээ дэлгүүрүүд өглөөний 08.00 цагаас оройн 22.00 цаг хүртэл ердийн цагийн хуваарий дагуу ажиллана.