Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF) өнгөрсөн долоо хоногт болсон Тель-Авивын “Их Дуулга”-ын дараа жин тус бүрийн дэлхийн чансааг шинэчилжээ. ОУХМ Одхүүгийн Цэцэнцэнгэл +100 кг-ын жинд Израилийн тэмцээний өмнө жиндээ наймдугаарт эрэмбэлэгдэж байсан юм.
Тэгвэл тэрбээр Тель-Авивт +100 кг-ын жинд алтан медаль хүртснээр таван байр ахиж 4498 оноотойгоор гуравдугаар байрт бичигдэж эхэллээ.
О.Цэцэнцэнгэл нь Япон улсад жүдо бөхийн чиглэлээр сурдаг бөгөөд Хэнтий аймгийн харьяат, улсын начин, жүдо бөхийн ОУХМ Батжаргалын Одхүүгийн хүү юм.