Шинэ үеийн нэвтрүүлэгчдийн нүүр царай болж өнгөлж яваа бүсгүйчүүдийн нэг бол МҮОНТ-ийн хөтлөгч Д.Одзаяа. Тэрбээр эхэндээ ганцаараа бичлэг хийдэг байсан бол одоо өөрийн нөхөр Заяатайгаа бичлэг хийж, хайр сэтгэл, гэр бүлийн үнэ цэнийг залууст сурталчилсаар байгаа билээ.
Түүний нөхрийн “Нэгэн зүгт “хамтлагийн дуучин Заяа гэдгийг мэдэхгүй хүн үгүй биз ээ.
Дуучин Заяа өөрийн хоёр машиныг фэйсбүүкийн найзууддаа үнэгүй өгөх гэж буй мэт пост оруулж дагагчаа нэмсэн. Харин хэдэн цагийн дараа сугалаа явуулах болсон тухай постоо оруулсан юм. Уг сугалаанд 3333 хүн оролцох боломжтой бөгөөд 1 сугалааны үнэ 50,000 гэнэ. Зах зээлийн үнээс өндөр үнээр тэр тусмаа шинэ машины үнээр зарж байна, цэвэрхэн гоё луйвар хийж байна, зохих газар шалгах хэрэгтэй хэмээн хүмүүс дургүйцлээ илэрхийлэн сэтгэгдлээ хэдэн мянган хүн бичжээ.
Нөхөр Заяагийн эхлүүлсэн ажилд эхнэр Одзаяа нь ч нэр дурьдагдаж байгаа бөгөөд харин Хоёр Заяа хариу ямар ч тайлбар өгөөгүй байна.