Роп попын урлагт гал цогтой байдлаараа байлдан дагуулдаг бүсгүй бол МУГЖ Т.Ариунаа. Хүний өөрийн нийлсэн хоёр хүүгийн ээж тэрбээр бага хүү Б.Өнөболддоо төрсөн өдрийн мэнд хүргэжээ.
Тэрбээр “ Халуун зүрхний хайр хамгаас хайртай хүүдээ төрсөн өдрийн халуун мэндийг хүүдээ Аав Ээж Ахаас нь хүргэж байна
Том болждээ миний хүү.
Энэ л өдөр ээж гэж дуудуулсан эрхэм нандин өдөр, хайртай хүү минь
Эцгийн гэрийн хойморт бүл нэмж
Ээжийнхээ зүрхний чанадаас хайр ундрааж, хүч нэмж,
Гал халуун залуу насанд минь Ээжээсээ мэндэлсэн амин үр минь шүү үр минь.
Буурал энэ орчлонд хүмүүн заяанд төрхөд
Бурхан бид хоёрыг эх үрийн барилдлагад холбож,
Бурханаас эжийд нь ирсэн бэлэг,
Буурал өвгөдийн удам залгах нэгэн гал юм шүү миний хүү
Хүсэл мөрөөдлөө хайраар жигүүрлэж хүний орчлонд гэрэлтэж яваарай. Хамгаас эрхэм хүү минь. Мэндэлсэн төрсөн өдрийн мэнд хүргье хүүдээ” гэжээ.