Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

    07/14/2026

    АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

    07/13/2026

    Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

    07/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Өмгөөлөгч Г.Баасан, А.Батдорж нарыг шүүгчийн хараат бус байдалд нөлөөлсөн гэж буруутгажээ
Папарацци

Өмгөөлөгч Г.Баасан, А.Батдорж нарыг шүүгчийн хараат бус байдалд нөлөөлсөн гэж буруутгажээ

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ02/27/2023Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Өмнөд монголчуудын соёлын холбоо”, “Монгол хүн монгол хүндээ тусалъя” зэрэг төрийн бус байгууллагын тэргүүн асан Ч.Мөнхбаярын өмгөөлөгчөөр ажилласан Г.Баасан, А.Батдорж нарыг шүүгчийн хараат бус байдалд нөлөөлсөн хэмээн буруутгаж, хариуцлага тооцуулахаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ. Тэдэнд үүсгэсэн зөрчлийн хэргийг тус шүүх лхагва гараг буюу гуравдугаар сарын 1-нд хэлэлцэхээр товлоод байна.
Тэднийг дээрх шүүгдэгчийн хэргийг өмгөөлж байхдаа ёс зүйгээ зөрчсөн, хэргийг хянасан нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн эсрэг олон нийтийн сүлжээгээр элдэв мэдээлэл бэлтгэж цацсан хэмээн буруутгаж буй аж. Тэд “Тагнуулын байгууллага хуурамч нотлох баримт бүрдүүлсэн байхад гадаадынхны нөлөөгөөр шүүгч нар илт нэг талд үйлчилж шийдвэр гаргасан” гэсэн утгатай мэдээлэл бэлтгэж түгээсэн юм. Шүүгчдийн эсрэг санаатай гүтгэлэг тараасан үндэслэлээр Г.Баасан, А.Батдорж нарыг шалгуулахаар ШЕЗ-өөс цагдаагийн байгууллагад хандсаны дагуу зөрчлийн хэрэг нээн шалгаад Зөрчлийн тухай хуулийн 15.4-т заасны дагуу “Шүүгчийн хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад аливаа хэлбэрээр нөлөөлөх, доромжлох, халдах, эсэргүүцэхийг оролдсон, эсхүл шүүх, шүүгчийн аюулгүй байдлын журам зөрчсөн” гэх үндэслэлээр хариуцлага тооцуулахаар болсон аж.

Ташрамд дурдахад, гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан гэм буруутай нь гурван шатны шүүхээр тогтоогдож, 10 жилийн хорих ял шийтгүүлсэн Ч.Мөнхбаяр ШШГЕГ-ын харьяа хорих ангид ялаа эдэлж буй билээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

07/14/2026

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

07/14/2026

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

“Мөнхөд орших Монгол наадам” үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн нээлт боллоо

07/11/2026

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

07/11/2026

Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

07/10/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.