Язгуур урлагийг орчин цагийн хөгжим, урсгалд оруулж уран бүтээлээ туурвидаг уртын дуучдын нэг бол Д.Үүрийнтуяа. Дундговь аймгаас гаралтай тэрбээр өдгөө нэгэн үүрэн телефоны нүүр царай болж, хэдэн арван саяар үнэлэгдэх гэрээ хийсэн гэдэг.
Энэ ч утгаараа өнгөрсөн сар шинийн баяраар Д.Үүрийнтуяа дуучин айл бүхний хойморт нэвтрүүлэг, киноны дундуур нэлээд гарсан.
Харин түүнийг манай папарци дуран нэгэн арга хэмжээнд уригдан ирсэн байхыг онцлон дурандлаа.
Өдгөө 40 нас шүргэж, гурван хүүхэд төрүүлж, өвөл зундаа хот хүрээнээс илүү хөдөө мал ахуй дээрээ амьдрах болсон түүний гадаад төрх хөөрхөн сайхан хэвээрээ байгааг уншигч та анзаарсан болов уу.
Ямартаа, уртын дууны шуранхайг энэ цаг үед түүчээлж яваа дуучин бүсгүйдээ уран бүтээлийн амжилт .



