Урлагийнхан дундаасаа хайрын түүхээрээ үлгэр домог мэт яригдаж өнөөг хүрсэн бүсгүй бол МУГЖ Б.Нармандах. Ид залуухан, халуун насандаа өөрөөсөө багагүй насаар ах АЖ Л.Жамсранжав агсантай амьдрал зохиож, хоёр хүүхдийг нь төрүүлж байсан тэрбээр дахин хэн нэгэнтэй амьдрал зохиогоогүй өдгөө 60 насыг зооглож яваа нэгэн юм.
Жүжигчин гэдгээс гадна дуучин гэх тодотголыг Унаган хайр киноны дуу түүнд авчирсан.
УДЭТ-ийн үнэнч уран бүтээлчдийн нэг, дуучин Б.Нармандах гавьяатыг папараци дурандаа онцолж байна.
Тэрбээр 1962 онд Улаанбаатар хотод төрсөн. 1984 онд УБДС-ийн Кино-драмын ангийг Жүжигчний мэргэжлээр төгссөн бөгөөд 1992 оноос одоог хүртэл Улсын драмын эрдмийн театрын жүжигчнээр ажиллаж байна. Унаган хайр киноны дуугаар нь олон нийт түүнийг мэдэх билээ.
Б.Нармандах нь 2019 онд СУИС-д Н.Ганхуягийн удирдлагад Магистрын зэрэг хамгаалжээ.



