Хүннү рок чиглэлийн “The HU” хамтлагийн тоглолтыг метаверс буюу олон хэмжээст виртуал ертөнцөд ирэх сарын 30-нд зохион байгуулна.
“The HU in the Metaverse” тоглолт нь виртуал ертөнцөд болж байгаа дэлхийн анхны рок урсгалын тоглолт болох юм.
Өмнө нь дэлхий дахинаа алдартай Marshmello, Travis Scott, Ariana Grande нар Fortnite ертөнцөд, Justin Bieber, David Guetta нар Roblox, Wave зэрэг мета ертөнцөд тогтлолтоо зохион байгуулж, дэлхий дахинаа сая сая үзэгчдэд зэрэг хүрч байсан юм.
Харин “The HU” хамтлагийн тоглолтыг зохион байгуулах мета ертөнцийг Монголын технологийн компаниуд өөрсдөө бүтээж байгаа юм.