Хошин урлагийн “Мөрөөдлийн театр” хэсэг хугацаанд завсарласны дараа шинэ уран бүтээлдээ эргэн орсон.
Тэд 2005 онд тоглогдож байсан “Шөнө дундын нулимс” жүжгийг албан ёсны онцгой эрхтэйгээр эх зохиол буюу “Шөнө буусан аадар” нэрээр нь шинэчилсэн найруулгаар үзэгчдийн хүртээл болгоход бэлэн болжээ.
Жүжигчин Г.Алтаншагай эрхэм анд жүжигчин Ц.Ганбаярыгаа дурсав. Тэрээр “Ганбаагүйгээр нээх анхны жүжиг. Найзыгаа маш их санаж байна тэрний орон зай үгүйлэгдэж байна. Том биетэй зөөлөн сэтгэлтэй найз маань сургуулилтан дээрээ орж ирээд хажуу талын сандал дээр суух гэж байгаа мэт заримдаа санагдах юм. Амьдрал үргэлжилж байна” гэжээ.

Тоглолтын тасалбар худалдаанд гарсан ба 03-р сарын 01-ээс Соёлын төв өргөөнд тоглогдох аж.

