Монголын урлагт нэр мөрөө үлдээж яваа сайхан эмэгтэйчүүдийн нэг Ардын Жүжигчин А.Долгор гэдэгтэй маргах хүн гарахгүй. “Бодлын цагаан хун” “Эр хүн” зэрэг хит дуунуудаараа үзэгч олондоо танигдсан тэрээ хүндэтгэлийн тоглолтоороо ард түмэнтэйгээ уулзахаар болжээ.
Тэрээр алтан тайзнаа аялгуу эгшигээ өргөсний 50 жилийн ойдоо зориулсан хүндэтгэлийн “Эгшиглэнт 50 жил” тоглолтын товоо зарлалаа.
Тоглолт 03-р сарын 5-ны өдөр Соёлын төв өргөөний тайзнаа ганцхан удаа тоглох аж.