Монголд комедиан урлаг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж буй комедиануудын нэг бол олноо Хану нэрээр алдаршсан Хантүмэн. АНУ-д эдийн засгийн чиглэлээр төгсөж ирсэн тэрбээр комедиан урлагт хөл тавьсан нь ойр дотныхоныг нь гайхшруулж байсан гэдэг.
Өдгөө харь газар хайртай эхнэр, хүүхдүүдийнхээ хамт ажиллаж амьдарч буй тэрбээр өөрийн цахим хуудаснаа төрсөн өдрийн “бялуу” үлээж буй зургаа дэлгэжээ.
Энэ удаагийн төрсөн өдрийн бялуу нь бяруу биш хуушуур байсан нь олон дагагчдыг нь хөгжөөж байна.

Комедиан Хану боловсрол өндөртэй, сайн бүсгүйтэй гэр бүл болсон нь өдий зэрэгтэй яваагаа өөрөө хүлээн зөвшөөрдөг.
Энэ утгаараа “Шинэ цагийн комедиан нууц товчоо” номоо бичиж худалдаанд гаргаж байсан түүхтэй.

