Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

    07/14/2026

    АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

    07/13/2026

    Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

    07/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Малын бэлчээр хайж явсан иргэдийн машинаас түймэр гарч хил давжээ
Папарацци

Малын бэлчээр хайж явсан иргэдийн машинаас түймэр гарч хил давжээ

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ03/02/2023Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Дорнод аймгийн Баяндун сум дахь хилийн бүсэд өнгөрсөн бямба гарагт хээрийн түймэр дэгдэж, улмаар хил даван ОХУ-ын нутаг дэвсгэр рүү орсон юм.

Эл түймэр хилийн бүсэд зөвшөөрөлгүй зорчсон иргэдийн машины яндангийн хэт халалтаас болж гарчээ. Улаанбаатар хотын харьяат Д.Энхбаяр, тус аймгийн Дашбалбар сумын иргэн Д.Тэгшээ, Б.Баттулга нартай хамт “Тоёота 4раннер” загварын тээврийн хэрэгсэлтэй Лүнгийн рашаанд очоод, улмаар үхэр, мал бэлчээхэд тохиромжтой газар хайн улсын хилээс 12 км зайд явж байгаад гал алдсан гэнэ. Тухайн бүсэд үүрэг гүйцэтгэж байсан хилчид түймэр гарч буй талаарх мэдээллийг холбогдох байгууллагад шуурхай мэдээлснээр хил орчмын дэглэм зөрчсөн гурван хүний буруутай үйл ажиллагаанаас болж гал гарсныг тогтоон Дорнод аймгийн Баян-Уул сум дахь Цагдаагийн тасагт тэднийг шилжүүлэн шалгуулж буй аж.

Уг хээрийн түймрийг хилийн цэргийн 0275 дугаар анги, Баян-Уул сумын гал унтраах, аврах 53 дугаар анги, Баяндун, Дашбалбар сумын иргэд хамтран унтрааж, өнгөрсөн ням гаргийн шөнө цурамд оруулсан байна. Гэвч хоёрдугаар сарын 26-ны өглөө их салхитай байсны улмаас гал цурмаас алдагдаж, ОХУ-ын нутаг руу орсныг хилчид, гал сөнөөгчид, иргэд хамтран үдээс хойш нь бүрэн унтраасан гэнэ. Хил хамгаалах байгууллагынхны мэдээлснээр иргэдийн буруутай үйлдлээс үүдэн нийт 22 000 га газар шатсан гэж буй бол, онцгой байдлын байгууллагынхан энэ түймэрт 86 000 га талбай шатсан гэсэн тооцоо гаргажээ. Түймэр гарсан газар нь өндөр өвс ихтэй, автомашин бараг явдаггүй хэсэг байсан гэдгийг орон нутгийн эх сурвалжууд хэлж байна. Өдгөө дээрх гурван хүнд Эрүүгийн хуулийн 24.7-1 дэх хэсэгт заасны дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж буй аж.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

07/14/2026

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

07/14/2026

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

“Мөнхөд орших Монгол наадам” үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн нээлт боллоо

07/11/2026

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

07/11/2026

Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

07/10/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.