Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Х.Ганхуяг нарыг Хөгжлийн банктай холбоотой асуудлаар шалгахаар УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлэх санал гаргаж, танхимын дарга Г.Занданшатарт албан бичиг хүргүүлж байсан цаг саяхан.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийг авлигатай холбоотой асуудлаар шалгаж буй. Хэдийгээр УИХ-ын гишүүд өөрсдийгөө ямар нэгэн буруу мэтээр өнгөрсөн хугацаанд тайлбарлаж ирсэн ч тэдний гэм буруугүйг шүүхээр эцэслээгүй байна.
Тэгвэл хилийн хориг тавиулсан Ё.Баатарбилэг гишүүнийг бид энэ удаад онцолж байна. Түүний өмгөөлөгч нараас “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан арга хэмжээг хүчингүй болгож өгнө үү” гэх хүсэлт ирүүлсэнийг шүүхээс хянан хэлэлцээд хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан байдаг.
Нүүрсний хулгай ярьж Хөгжлийн банкны хэргийг замхруулахыг оролдож байна гэж эрх баригчдыг шүүмжилж буй. Тэгвэл нүүрсний хэрэгт холбогдсон албан тушаалтныг шалгаж байхад хилийн хоригийг нь цуцлаад хил давуулсан гэх яриа ч гарсан.



