Хамгийн олон гэрч, яллагдагчтай хэрэг гэгддэж буй Хөгжлийн банкны шүүх хурал энэ сарын 17-ныг хүртэл хойшиллоо. Тэгвэл тус банкны захирал асан Н.Мөнхбатыг бид онцолж байна.
Н.Мөнхбатын хувьд Хөгжлийн банкны анхны гүйцэтгэх захирал байв. Тэрбээр өөрийгөө “10 гаруй жил шүүхийн шударга бус хонгилоор чирүүллээ” хэмээн хэлж байсан удаатай. Түүний албан тушаалтай байхдаа давуу байдал олгосон нэр бүхий компаниас 8 орчим тэрбум төгрөгийн хохирлыг Хөгжлийн банканд буцаан төлүүлэх шийдвэр гаргасан байдаг.
Н.Мөнхбатын хувьд Австри улсад банк санхүүгийн чиглэлээр сургууль төгсөөд амбицаа өсгөх зорилгоор улс төрийнхөнтэй холбогдож, банкны захирал хүртлээ явсан. Гэвч өдгөө ажилгүйчүүдийн эгнээнд байдаг гэдгээ тэрбээр нуудаггүй. Учир нь түүнийг аль ч банкныхан өнөөдөр авдаггүй гэнэ лээ.
1 сэтгэгдэл
Насаараа идэх юм хулгайлах биз