Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

    07/14/2026

    АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

    07/13/2026

    Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

    07/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Хөгжлийн банканд 10 тэрбумын өртэй “Алтай констракш”-ны Х.Бат-Эрдэнэ
Папарацци

Хөгжлийн банканд 10 тэрбумын өртэй “Алтай констракш”-ны Х.Бат-Эрдэнэ

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ03/02/20231 сэтгэгдэл2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол Улсын тод манлай уяач, “Алтай Констракшн” ХХК-ийн захирал Хадбаасангийн Бат-Эрдэнэ бол “Баян аав ба ядуу аав” номонд гардаг баян аавын жишээ мөн. Түүнд олон их дээд сургууль төгссөн, магистр, докторын зэрэг байхгүй. Харин жолоочоос ганзагын наймаа хийж, барилгын том компанийн захирал болтлоо толгойгоо ажиллуулж, санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн сүйхэйтэй нэгэн яах аргагүй мөн.
Гэхдээ энэ хэмжээнд хүрэхийн тулд юу эсийг хийсэн байх вэ. Түүнийг яагаад дурдах болсон бэ гэвэл Хөгжлийн банкнаас зээлчихээд төлөхгүй хэдэн жил болж буй 47 тэрбумын асуудал нь өдгөө олон нийтийн анхааралд ороод байгаа юм. Уг нь энэ зээлийн асуудал олон жил яригдаж ирсэн ч одоо л мэдэж байгаа аятай олон нийт цочирдож байгаа нь гайхалтай.
Түүнийг манай папараци дуран онцолж байна.
Х.Бат-Эрдэнийн хувьд Хөгжлийн банканд барьцаалсан хөрөнгө нь бүгд “Алтай групп” болон хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдийнх байсан нь ил болсон. Гэвч тус банканд барьцаалсан хөрөнгө нь зээлсэн 47 тэрбум төгрөгийнхөө 10 хувьд ч хүрэхгүй үнийн дүнтэй байсан талаар одоо амтай болгон ярьж байна.
Х.Бат-Эрдэнэ Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед хамгийн их эрх дархтай бизнесмэн байсан, түүний дотнын найз гэгддэг. Тэд олон жил бизнесийн салбарт нөхөрлөж байгаа. Ж.Эрдэнэбат төрсөн дүүгийнхээ нэр дээр бүртгэлтэй Өмнөговь аймгийн Гурван тэс суманд байх орд газраа Х.Бат-Эрдэнэ найздаа маш хямд үнээр өгч байсан гэх мэдээлэл ч байдаг. Түүнчлэн УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Т.Бадамжунай нартай маш ойр харилцаатай ч гэдэг.
Тэдний дэмжлэг “Монгол драй милк” ХХК-ийг Хөгжлийн банкнаас 47 тэрбумын зээл аваад, өдий хүртэл төлөөгүй, ичихгүй шүүхдээд явж байгаагийн шалтгаан байхыг ч үгүйсгэхгүй.
Түүний хамаарал бүхий компаниуд ЖДҮХС-гаас ч зээл авч байсан байдаг. Тодруулбал, “Алтай констракшн”-ы Хадбаасангийн Бат-Эрдэнэ хамаарал бүхий таван компаниараа дамжуулан ЖДҮХС-гаас 10 тэрбум төгрөгийн зээл авсан.
Нэрлэвэл, “Блю скай стар”, “Буйр лэйк тур”, “Кореасан са”, “Рояал кроун”, “Төгс шим” компани тус бүр хоёр тэрбум төгрөг авч байжээ. Тухайн үед түүнд энэ хэмжээний зээл гаргахад дотны найз нь болох, Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат нөлөөлсөн үү хэмээн тухайн үед хардацгааж байсан нь зөрүүгүй ч байж мэднэ. Тухайн үед эл зээлийг авахдаа мөн л шаардлага хангахгүй эд хөрөнгө барьцаанд тавьсан нь батлагдсан талаар тухайн үед хэвлэлүүдээр мэдээлж байсан юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

07/14/2026

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

1 сэтгэгдэл

  1. misheel on 03/03/2023 07:56

    ichij amidraasai.sain shalgaad baih estoi gazar ni oruulaachee

Сүүлд нэмэгдсэн

Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

07/14/2026

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

“Мөнхөд орших Монгол наадам” үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн нээлт боллоо

07/11/2026

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

07/11/2026

Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

07/10/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.